Шууд Chart

Төв аймагт үр тарианы соёололт сайн байна

2020-07-27 13:40:23

Төв аймагт үр тарианы соёололт сайн байна. Энэ жил үр тариа 93 мянгад тариалалт хийжээ. Тухайлбал, Төв аймаг 85 мянган га–д улаанбуудай, 7.8 мянган га-д төмс, хүнсний ногоо 1.6 мянган га-д тус тус тариалаад байна. Энэ намар тариалсан үр тарианыхаа 80 шахам хувийг хураан авна гэж Төв аймгийн Эрдэнэсант сумын тариаланч н.Мөнхсайхан хэллээ.

Төв аймгийн ХХААГ-аас тариалалтад зориулж 15 трактор 50 га-гийн төвийн эргэлттэй усалгааны систем худалдан авч техник шинэчлэл хийсэн байна. 

Нийтэлсэн: Монголын радио-85

Төв аймагт үр тарианы соёололт сайн байна  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй