Шууд Chart

Чарли Чаплины зээ Уна Чаплин

2020-07-29 15:58:30

Дуугүй киноны хаан хэмээгддэг инээдмийн жүжигчин, зохиолч, кино найруулагч Чарли Чаплин дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд 11 хүүхдийн эцэг байсан гэдэг. Тэрбээр сүүлчийн эхнэр Уна О’Нилтэй 18 настай байхад нь танилцаж, улмаар гэр бүл болохоор шийджээ. Гэвч Уна О’Нилийн эцэг тэдний гэрлэлтийг эсэргүүцэж, Чаплиныг сүрдүүлсэн ч амжилт олоогүй аж. Учир нь Чарли Чаплин Уна О’Нилийн эцгээс буюу хадам ааваасаа нэг насаар дүү байжээ.

Уна О’Нилийн эцэг охиноо хоёр настай байхад нь гэрээсээ явсан аж. Ийн Уна О’Нил өөрөөсөө ахимаг насны эрэгтэй хүмүүс дундаас хайраа хайдаг байв. Уна О’Нил Чарли Чаплинтай гэрлэсний дараа гэр бүлдээ цаг заваа зарцуулахын тулд жүжигчний карьераасаа татгалзсан байдаг. Тухайн үед Чарли Чаплин “Кино урлаг маш авьяаслаг жүжигчнээ алдаж байгаа ч би түүнийг хэнтэй ч хуваалцмааргүй байна” хэмээж байжээ.

Ийн тэд хамтдаа 34 жилийн туршид буюу Чарли Чаплины амьдралын хамгийн хүнд хэцүү цагийг даван туулсан. Тэдний дундаас найман хүүхэд төрсөн бөгөөд хамгийн сүүлийн хүүхэд нь Чаплиныг 72 настай байхад нь төржээ. Харин ууган охин нь болох Жералдин 1986 оны зургаадугаар сарын 4-нд Испанийн Мадрид хотод амаржиж, охиндоо ээжийнхээ нэрийг өгсөн юм.

Жералдины охин Уна Чаплин эмээ, өвөөгийнхөө нэгэн адил жүжигчин мэргэжилтэй. . Мөн “BBС”-ийн хоёрдугаар сувгаар цацагдсан “Inside No 9” цувралын гол дүрд тоглож байсан.

Тэрбээр өвөөгийн талаар сэтгүүлч нарт “Хүмүүс Чарли Чаплин гэж ярихаар надад ч бас бусдын адил хамар дороо жижигхэн сахалтай, дугуй малгай, таягтай хөгжилтэй хүн санаанд ордог. Түүнээс биш хөгшин настай миний өвөө гэдгээр хэзээ ч буудаггүй. Магадгүй би өвөөтэйгөө хэзээ ч уулзаж байгаагүй болохоор тэр байх. Заримдаа киног нь, зургийг нь үзэж байхдаа “Миний судсаар энэ хүний цус гүйж байгаа шүү дээ” гэж бодохоор нэг л итгэмээргүй гахаймшигтай санагдаад явчихдаг” гэж ярьжээ.













Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чарли Чаплины зээ Уна Чаплин  
Үзсэн: 2050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй