Шууд Chart

Элвис Преслигийн гитар өндөр үнээр зарагджээ

2020-08-05 16:58:31

Элвис Преслигийн гитар энэ сарын 1-нд 1,32 сая доллараар зарагдаж, . Ийн энэхүү гитар урьд өмнө дуудлага худалдаагаар худалдаалагдсан гитаруудаас хамгийн үнэтэй зарагдаж байгаа юм.

1942 онд үйлдвэрлэгдсэн “Martin D-18 Sun Session” гитарыг Элвис Пресли 1954 онд Мемфисийн нэгэн хөгжмийн дэлгүүрээс худалдаж авч байжээ. Худалдаж авсныхаа дараа хоёр жилийн турш Элвис уг гитараа тоглож “That's All Right(Mama)”, “Blue Moon of Kentucky”,”Good Rockin' Tonight” зэрэг хит дуугаа зохиож, дуулсан аж. Тэрээр гитарандаа бага зэрэг өөрчлөлт хийсэн байдаг бөгөөд төмөр үсгээр өөрийнхөө нэрийг наасан боловч S үсэг нь хожим алга болжээ.

Эх сурвалж: P3 FM 100.9



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Элвис Преслигийн гитар өндөр үнээр зарагджээ  
Үзсэн: 1505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй