
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж өнөөдөр 10-17 цагийн хооронд “Төгсөгч-2014” хөдөлмөрийн яармагийг монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Өмнө нь “Цагийн ажил” хөдөлмөрийн яармагийг амжилттай зохион байгуулж 900 гаруй оюутан залуучуудыг цагийн ажилтай болгож байсныг санаж байгаа байх. Тэгвэл энэ удаад их дээд сургууль төгсөгчдийн дунд хамгийн их тулгамдаад байгаа ажлын байрны асуудлыг төвөггүй, хүнд сурталгүй шийдвэрлэж өгөх, залуучуудыгаа дэмжиж ажилтай орлоготой болгох, ажил олгогч, ажил хайгчдын гүүр болох зорилгоор энэхүү хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байгаа юм байна.
Яармагт оролцсон ажил хайгчид сургуулиа төгсөөд байнгын ажлын байранд шууд зуучлагдах, цагийн болон түр, байнгын ажлын байранд зуучлагдах зөвлөгөө, мэдээлэл авах, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, Их дээд сургуулийн төгсөх курсын оюутнууд аж ахуй нэгж байгууллагуудын ажлын байрны мэдээллийг авах, оюутнууд дадлага хийж, байгууллага, аж ахуйн нэгжийг сонгох юм байна. Харин маргаашийн хөдөлмөрийн яармагт бүтээн байгуулалтын корпораци, Капитал банк, Оюуны ундраа групп, Их майдар сан, Монгол хьюндай автомотив, Монре даатгал, Корпорати зочид буудал, Найрамдал зуслан, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Эрдмийн гүүр, ФМ групп, Эрдэнэт гранд майнинг групп Кемпински хан палас зэрэг байгууллагууд оролцох юм байна.
“Төгсөгч-2014” хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана | ||
Үзсэн: 1993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.