Шууд Chart

Ким Кардашьян долларын тэрбумтан болжээ

2020-08-10 11:21:21

“Кардашьяны гэр бүл” реалити шоуны гол од, ажил хэрэгч бүсгүй Ким Кардашьян-Уэст өөрийн гоо сайхны брэндийнхээ хүчээр ам.долларын тэрбумтан болжээ. Дуулиант бүсгүй “KKW Beauty” компанийнхаа 20 хувийг Франц-Америкийн хамтарсан гоо сайхны бүтээгдэхүүний аварга корпорац “Coty”-д 200 сая ам.доллараар арилжсан байна. Түүний компанийн зах зээлийн үнэлгээг нэг тэрбум гэж “Coty” үзэж байгаа бололтой.

Мөн “Coty-тай урт хугацаанд хамтран ажилласнаар олон шинэ сонирхолтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд борлуулах боломжтой боллоо” гэж Ким хатагтай өгүүлжээ.

Тэрбээр компанийнхаа тавны нэг хувийн хувьцааг л арилжсан болохоор брэндийн удирдлага урьдын адил түүний гарт хэвээр үлдэж байна гэж барууны хэвлэлүүд мэдээлэв.

Сонирхуулахад, .

Эх сурвалж: P3 FM 100.9




Ким Кардашьян долларын тэрбумтан болжээ  
Үзсэн: 2600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй