
Цахим спортын “Дота-2” тоглоомын мэргэжлийн
Тус багийн бүрэлдэхүүнд монгол тоглогч “Hustla” буюу Р.Нармандахаас гадна "AlaCrity" Vincent Hiew Teck Yoong, "kYxY" Lee Kong Yang(Малайз), "NutZ" Wong Jeng Yih(Сингапур), "Soplec" Oleg Dragun(Беларусь) нар тоглодог.Тэгвэл “Reality Rift” “Дота-2” тоглоомын багийн тамирчдаа чөлөөлөхөөр болжээ. Ийм шийдвэр гаргахад “КОВИД-19”-тэй холбоотой хилийн хориг, тус багийг санхүүжүүлдэг Сингапурт байрлалтай тоглоомын төвийн үйл ажиллагаа “КОВИД-19” вирусийн улмаас хэвийн үргэлжлэхээ больсон зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ.
Түүнчлэн “Reality Rift” багийн “kYxY”, “NutZ” нарын гэрээ дуусч, чөлөөт агент болсон бөгөөд “Hustla”, “AlaCrity” нарын гэрээний хугацаа дуусах болоогүй. Тиймээс гэрээтэй тоглогчдоо бусад багт шилжүүлэх шийдэл хайж байгаа аж.
Ташрамд дуулгахад, “КОВИД-19” вирусийн дэгдэлт зогсож, дэлхий дахин хэвийн байдалд шилжвэл “Reality Rift” “Дота-2” тоглоомын багийнхаа санхүүжилт, үйл ажиллагааг сэргээх юм байна.
Монгол тоглогчтой Сингапурын “Reality Rift” баг зарим тамирчнаа чөлөөлөв | ||
Үзсэн: 1543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.