Шууд Chart

“Амьдрал мөрий биш” нөлөөллийн аян эхэллээ

2020-09-03 12:32:06

Мөрийтэй тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор

Цагдаагийн байгууллагаас нууц далд аргаар зохион байгуулагдаж байгаа покер, рулет, интернет, цахим тоглоомын үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, эрүүгийн хариуцлагад татах, зохион байгуулагч, тоглогчдыг бүртгэл судалгаанд хамруулах зорилгоор тодорхой үе шаттай  шалгалтын ажиллагааг явуулсан.

Энэ оны найман сарын тоон мэдээллээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан рулет 5, автомат 10, покер 20, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 8, нийт 43 мөрийтэй тоглоомын газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоосон. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 48, тоглож байсан давхардсан тоогоор 280 этгээдийг бүртгэл судалгаанд авч, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 4 этгээдийг олж тогтоожээ.

Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үндэслэлээр нийт 25 үйлдэлд хэрэг нээж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 4 хэргийг хаах саналтай, 10 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 4 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Амьдрал мөрий биш” нөлөөллийн аян эхэллээ  
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй