
- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Цаг уур, орчны шинжилгээний газар
09:00 цагт: Монголын байгаль орчин, цаг уурын тандан судалгаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойд зориулсан "Зайнаас тандан судалгаа-50 жил" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 88779989
Төрийн ордон
10:00 цагт: УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг болно. Утас: 95724747
Барилгачдын талбай
10:00 цагт: Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Барилгачдын баярын нэгдсэн арга хэмжээ болно. Утас: 88082470, 91119757
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
10:00 цагт: Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887
Эрүүл мэндийн яам
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
Онцгой байдлын ерөнхий газар
11:00 цагт: Үлгэрийн таван цуврал ном бичсэн 9 настай Н.Содбилэг хүү номынхоо орлогыг Улсын онцгой комисст хандивлана. Утас: 99185722
Чойжин ламын сүм музей
12:00 цагт: "Өв эрдэнэ" соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн төслүүдийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно. Утас: 97002707, 319017
Лавай худалдааны төв
12:00 цагт: “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Швейцарийн хөгжлийн агентлаг, Лавай худалдааны төв хамтран зохион байгуулж буй “Мах, хүнсний ногоо, цагаан идээ- 2020” өргөтгөсөн худалдааны нээлт болно.
Үндэсний мэдээллийн төв
12:00 цагт: Гэр хорооллын хөгжлийн намаас орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийнэ.
ӨНӨӨДӨР: Үлгэрийн таван цуврал ном бичсэн 9 настай Н.Содбилэг номынхоо орлогыг УОК-т хандивлана | ||
Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.