Шууд Chart

МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар О.Пүрэвбаатар сонгогдлоо

2020-09-04 11:59:22

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж, Улаанбаатар хот 21 аймгийн нийт 60 гаруй багш, дасгалжуулагч чууллаа. Тэд цар тахлын нөхцөл байдал тулгарсан цаг хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээн болоод тив, дэлхийн тэмцээнд хэрхэн өрсөлдөх, жингийн өрсөлдөөн хийгээд сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож, нэгдэж чадсан байна.

Хурлын үеэр Тив дэлхийд алдраа цуурайтуулж, шигшээ багийг ахалж явсан түүнд олимпын жил итгэл хариуцлага хүлээлгэснээр шигшээ багийн дасгалжуулалтын чанарыг сайжруулж байгаа нь энэ аж. Мөн О.Пүрэвбаатарын тогтмол цалин болон гадагшаа явах тэмцээн уралдааны бүх зардлыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх болон чөлөөт бөхийн холбооны зүгээс 100 хувь санхүүжүүлж ажиллуулахаар болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар О.Пүрэвбаатар сонгогдлоо  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй