Шууд Chart

Египетийн зоогийн газарт робот ашиглаж эхэлжээ

2020-09-09 13:38:33

Египетийн  нийслэл Кайр хотын Кимбо нэртэй зоогийн газрынхан цар тахлаас урьдчилан  сэргийлэх зорилгоор үйлчилгээндээ робот ашиглаж  эхэлсэн  байна.  Зоогийн газрын эзэн Омар Исмайл шинэ коронавирусний халдвараас айлгүйгээр үйлчлүүлэх боломжтойг батлан харуулахын тулд Мозо нэртэй  энэхүү роботыг ажиллуулж байгаа юм байна.

Цар  тахлын  эхний үед  Египетийн эрх баригчдын шийдвэрээр тус улсын зоогийн газар,  кафе,  худалдааны  төвүүд бүгд хаалгаа барьсан. Харин  одоо кафе, зоогийн газрын  үйл  ажиллагааг  сэргээгээд байгаа ч тодорхой цагийн хязгаарлалт тогтоож  өгчээ.

Мөн үйлчлүүлэгчдийн тоог ч хүн хоорондын зай  барих  зөвлөмжийн дагуу цөөлөх шаардлага тавьсан байгаа юм. Хэдийгээр хорио цээрийн дэглэмээ  ийнхүү  сулруулсан ч Египетийн  иргэд халдвар авахаас  болгоомжлон  зоогийн газраар үйлчлүүлэх нь  багасаад  байгаа юм.

Тиймээс Кимбо рестораныхан Мозо роботыг ашиглаж эхэлснээр тус роботоор үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүсийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгджээ.

Египетийн  бизнесменүүд   Саудын  Араб,  Арабын нэгдсэн Эмирт улсууд дахь зоогийн газрууддаа ийм төрлийн робот ашиглахаар  төлөвлөж  байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египетийн зоогийн газарт робот ашиглаж эхэлжээ   
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй