Японы “Sony” компани “Playstation 5” хамгийн сүүлийн консоль тоглоомоо АНУ, Япон, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд болон Өмнөд Солонгост 11 дүгээр сарын 12-ноос худалдаанд гаргахаар болжээ.
Харин бусад орны видео тоглоом сонирхогчид тус консолийг 11 дүгээр сарын 19-нд худалдан авах боломжтой болох нь. “Sony”-гийн “Playstation 5” нь 499 ам.долларын өртөгтэй худалдаалагдах юм. “Microsoft” компани мөн л шинэ тоглоомын консолио 11 дүгээр сарын 10-нд 499 ам.долларын өртөгтэйгөөр худалдаанд гаргахаа зарлаад байгаа юм.
Видео тоглоомын ертөнц дэх гол өрсөлдөөн энэ хоёр компанийн хооронд өрнөж байна . Удахгүй худалдаанд гарах консолиуд нь өмнөх загвараасаа илүү хурдан хугацаанд ачаалдаг, дуу, дүрсний үзүүлэлт сайтайгаас гадна шинэ тоглоомуудыг багтаажээ.
“Playstation 5” тоглоом 11 дүгээр сард худалдаанд гарна | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.