Фүкүока хотод амьдардаг өдгөө 117 настай Танака Канэ Японы хамгийн өндөртэй настай эмэгтэй болоод байгааг тус улсын Нийгмийн Халамжийн яамнаас мэдээлжээ.
1903 оны 1 дүгээр сарын 02-нд мэндэлсэн Танака Канэ дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр Гиннесийн номонд аль хэдийн бүртгэгджээ. Асрамжийн төвд амьдардаг Танака Канэ шоколад идэх, хийжүүлсэн ундаа уух дуртай нэгэн юм.
Цар тахлын улмаас гэр бүлийнхэн нь Канэ дээр ойр ойрхон зочилж чадахгүй байгаагаа учирлажээ. Гэхдээ түүний биеийн байдал тун сайн байгаа бөгөөд түүний гэр бүлийнхэн Танака Канэг 120 нас сүүдрийг зооглоно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа гэнэ.
Японы хамгийн өндөр настэй эмэгтэй 117 настай | ||
Үзсэн: 1780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.