Шууд Chart

“Kenzo” брэндийг үндэслэгч Кензо Такада таалал төгсчээ

2020-10-05 10:50:23

Дэлхийд алдаршсан загвар зохион бүтээгч, япон гаралтай Кензо Такада коронавирусний халдварын улмаас нас нөгчсөн талаар Францын хэвлэлүүд мэдээллээ.

Тодруулбал, 81 настай Японы загвар зохион бүтээгч тэрээр Парис дахь Нойли сю Саин хэмээх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.

1939 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Японы Хиого мужийн Химежи хотод төрсөн Кензо Такада нь  1971 оноос эхлэн Кензо нэрээр алдаршсан бөгөөд түүний нэрийн загварууд Парисын загварын долоо хоногт өөрийн гэсэн хэв маягаар тодорч чадсан юм.

Түүний бүтээсэн загварууд нь 1980 оны сүүлээр спортын хувцасны салбарт хүчтэй орж ирсэн гэдэг. Нийт 8000 гаруй загвар зохион тэрээр 1993 онд өөрийн нэрийн брендээ Францын тансаг зэрэглэлийн LVMH компанид худалдаж, 1999 оноос загварын ертөнцөөс холдсон байдаг.


“Kenzo” брэндийг үндэслэгч Кензо Такада таалал төгсчээ  
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй