Хятадын дижитал юанийн олон нийтийн дундах анхны туршилт Гуандон мужийн нийслэлд явагдаж байна. Даваа гарагт эхэлсэн энэхүү туршилтын хүрээнд Хятадын Ардын Банк болон Шэньжэнь хотын эрх баригчид 200 юанийн дижитал хувилбарыг нийт 50 мянган хүнд тараасан байна.
Дижитал юанийн туршилтад хамрагдах иргэдийн нэрсийг суглаагаар тодруулжээ. Иргэд 30 ам.доллартай дүйцэхүйц юанийг хүлээн авахын тулд утсандаа ухаалаг апплейкшнийг суулгах ёстой.
Туршилтад оролцогчид 10 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд дээрх цахим мөнгөөр Шэньжэнь хотын 3000 дэлгүүрт худалдан авалт хийх боломжтой юм. Мөн Япон болон Европын Төв банкнууд үндэсний мөнгөн дэвсгэртээ цахимаар ашиглахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрийг эхлүүлээд байна.
БНХАУ: Дижитал юанийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх туршилт эхэлжээ | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.