
Error loading player: No playable sources found
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Орхон аймгийн биеийн тамир спортын газарт зочилж орон нутагт хөгжиж буй спортын төрлүүдийн үйл ажиллагаатай танилцав.
Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Атланта" олимпийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэх талаар ярилцан, цаашид аймгийн хэмжээнд Спорт - Олимпизмийн хөдөлгөөнийг хөгжүүлэх хамгийн боломжтой бүс нутаг гэдгийг онцлон тэмдэглэв.
Ташрамд дурдахад "Атланта" олимпийн зөвлөлийг "Атланта-1996" олимпийн наадмаас жүдо бөхийн 60кг жинд хүрэл медаль хүртсэн, Орхон аймгаас төрөн гарсан анхны Олимпийн медальтан, гавъяат тамирчин Д.Нармандахад хүндэтгэл үзүүлэн 1999 онд байгуулж байсан түүхтэй билээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Орхон аймагт ажиллав | ||
Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.