
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр хууль зүйн салбарын зарим байгууллагад зочиллоо. Сүүлийн жилүүдэд тус салбарт Засгийн газрын тэргүүн биечлэн ажиллаагүйг албан хаагчид онцолж байв.
Эхлээд Дотоод хэргийн их сургуулийн сургалт, орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, Спорт цогцолбор, номын сан, музей, Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн танхим, Албаны бэлтгэлийн буюу байлдааны самбын заал, усан бассейн, Клиник сургалтын гал түймэр унтраах, аврах ангийн техник хэрэгслийн хүчин чадлыг сонирхож, санал солилцлоо.
Түүнтэй хамт Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав, ЕС-ын зөвлөх Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Н.Мягмар, ахлах референт Ч.Дондогмаа нар ажиллалаа. Дотоод хэргийн их сургуулийн хотхоны хэтийн хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын төслийг сургуулийн захирал доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар танилцуулсан. Жилдээ 5000 гаруй сонсогч бүрэлдэхүүн болон харьяа 11 сургуульд мэргэжлийн боловсрол бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 хөтөлбөрийн дагуу суралцан хууль, эрхзүйн салбарт бэлтгэгдэн гарч байна.
Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Мөн Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа гэлээ.
Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ | ||
Үзсэн: 465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.