Шууд Chart

Манлай уяач Х.Сүрэнхор агсны хүүгийн адууны дуудлага худалдаа болно

2020-10-28 16:37:44

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат Монгол Улсын манлай уяач Хөхийн Сүрэнхор агсны хүү аймгийн алдарт уяач Оосордагвын адуун сүргийн унаган гүү байдасны дуудлага худалдаа ирэх арваннэгдүгээр сарын 1-нд болно.

Налайх дүүрэг рүү явах замд байрлах “Бумбат” амралтын газар болох тус арга хэмжээнд Ардын хувьсгалын 70 жилийн түрүү алдарт Босоо хээр азарга, Даян түмэн эх ногоон азарганы үр удамын гүү, байдас худалдаалах аж.

С.Оосордагва нь шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд хар азаргаа айргийн дөрөвт давхиулж байсан удам дамжсан уяач билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манлай уяач Х.Сүрэнхор агсны хүүгийн адууны дуудлага худалдаа болно  
Үзсэн: 2142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй