
Дундговь аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлх, мэргэжлийн ангийн дарга нарыг чадавхжуулах зорилгоор сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа-орон нутгийн оролцоо” сэдэвт сургалтыг “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалтын танхим”-д зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, гал унтраах, гамшгаас хамгаалах, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм зохион байгуулах талаар мэдлэг олгосон юм.
Мөн аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
“Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа-орон нутгийн оролцоо”сэдэвт сургалтыг зохион байгуулав | ||
Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.