Шууд Chart

Төрийн ордонд номын үзэсгэлэн гарлаа

2014-04-23 12:35:03

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр”-өөр  Улсын Их Хурлын Тамгын газраас уншигч, хэвлэн нийтлэгчид, номын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран номын үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ удаагийн "Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын номын сан, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас хамтран Төрийн ордонд  номын ээлжит үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Тус  арга хэмжээнд "Интерном" номын их дэлгүүр, "Непко", "Мөнхийн үсэг", "Монсудар", “Аз хур” хэвлэлийн газрууд оролцон, шинээр хэвлэсэн ном, бүтээлээ сурталчлан таниулах ажил зохиосон юм. Номын үзэсгэлэнгийн нээлтэд ном хэвлэдэг, номын худалдаа эрхэлдэг байгууллагуудаас гадна номын зохиогчид оролцож, уншигч олонтойгоо санал бодлоо хуваалцлаа.
 
Төрийн ордонд гарсан номын үзэсгэлэнд оролцсон хэвлэлийн газрууд өөрсдийн шинэ ном, бүтээлийн дээжээс дэлгэн тавьж, хямдралтай үнээр худалдахын зэрэгцээ хууль тогтоох, бодлого боловсруулах чиглэлээр ажилладаг уншигчдынхаа санал хүсэлтийг мөн авлаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төрийн ордонд номын үзэсгэлэн гарлаа  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй