Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ЗГ: Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулна

2020-11-04 13:06:53
Error loading player: No playable sources found

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилласан талаар сайд Г.Ёндон танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

-       Салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах

-       Үндэсний геологийн албаны харьяанд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг ажиллуулах

-       Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулах, сонгон шалгаруулалт зарлах боломжийг судлах

-       Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болох

-       Өмнийн говийн бүсэд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтад шаардагдах усны хэрэгцээг гадаргын усны төсөл хэрэгжих хүртэл газрын доорх усаар хангах

-       Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай уялдуулан ялгавартай тогтоох, зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.


ЗГ: Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулна  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй