Шууд Chart

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

2020-11-05 06:04:11

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 ны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3,498.5 тэрбум төгрөг гэснийг 3,540.7 тэрбум төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь 2021 онд 8.3 гэснийг 8.4 гэж, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 1,390.3 тэрбум төгрөг гэснийг 1,363.8 тэрбум төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь 3.3 гэснийг 3.2 хувь гэж  тус тус өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын сүүлийн 15 жилд төсвийн бодлого, төсвийн тэнцлийн талаар дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн, Х.Баделхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй