Шууд Chart

Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөн болно

2014-04-24 08:59:33

БОНХЯ “Монголын Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж буй Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөн өнөөдөр болно. 
Монгол Улсын хүн амын болон үйлдвэр, аж ахуйн газруудын төвлөрөл ихэссэнээс нийслэлийн ногоон байгууламж, экологийн үнэ цэнэ буурч, төрөөс баримтлах тодорхой бодлогогүйгээс цэцэрлэгжүүлэх ажил үр дүнгүй болжээ.

Ногоон байгууламжийн ажлыг зөвхөн нийслэл хотын асуудал мэтээр ойлгогддог цаг үе өнгөрч аймаг, орон нутагт хот суурин газрын төлөвлөлттэй уялдсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа аж.

Иймд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг төрийн болон мэргэжлийн байгууллага, иргэд, сайн дурын бүлэглэлүүдийн оролцоог хангасан мэргэжлийн түвшний үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа юм.

Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөн МҮЭСТО-ны Бага танхимд 09:00-16:00 цагийн хооронд болно.

Нийтэлсэн: Д.Жаргалсайхан

Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөн болно  
Үзсэн: 1802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй