Шууд Chart

МЗХ-ны дэргэдэх “Өглөөний хүн” клуб таван нас хүрлээ

2014-04-24 09:05:26

Монголын Залуучуудын Холбоо дэргэдээ залуучуудын сонирхлын клубуудыг байгуулж, тэднийг нэгтгэх олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сарыг клубуудын сар болгон зарлаж 20 гаруй клуб байгуулж 300-аад залуучуудыг нэгтгэсэн бөгөөд бүгдийг нь гэрчилгээтэй болгосон. Тэгвэл тэдний нэг болох “Өглөөний хүн” клуб таван нас хүрч байна.

“Өглөөний хүн” клуб нь 2009 онд анх МУИС-ийн оюутан залуусын санаачилгаар оюутны дотуур байранд үүсэн байгуулагдсан юм байна. Өдгөө тав дахь жилдээ сургууль, гишүүд болон нийгэм рүү чиглэсэн олон талт хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж ирсэн юм. Клубын онцлог нь  өглөөний хүний мөн чанар болон сэргэг залуусыг нэгтгэх, үйл ажиллагаа болгоныг өглөөд шийдвэрлэх мөн манлайлагч залуусыг бэлтгэх ажээ.

Энэ жилээс эхлэн илүү олон залууст хүрч, амжилт бүтээлээ хуваалцах үүднээс МЗХ-ны дэргэдэх “Өглөөний хүн” клубыг энэ оны нэгдүгээр сард байгуулсан юм. Таван жил сэтгэл санаа нэг, олон сайхан үйл ажиллагааг дорвитойгоор зохион байгуулж нийгэмд тодорхой байр суурийг олж чадсан бөгөөд энэхүү гайхалтай хугацааг тэмдэглэхээр энэ сарын 24-нд тохиох ойн баяраар "Хамтын уулзалт" нэртэй өглөөний уулзалт зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэхүү уулзалтад “Монгол тэмүүлэл” ТББ-ын хүндэт гишүүн "Эртэч Монгол хүн" ажил хэрэгч уулзалтыг 2010 оноос эхлэн одоог хүртэл зохион байгуулан явуулж буй Д.Бүрэнчимэгтэй уулзалт хийх бөгөөд өглөөний 6:30-11:30 хооронд болох үйл ажиллагаа нь сонирхолтой яриа, өглөөний цай, дасгал мөн цаашдын зорилго, уриагаа тодорхойлох олон хөтөлбөр багтсан юм байна.


МЗХ-ны дэргэдэх “Өглөөний хүн” клуб таван нас хүрлээ  
Үзсэн: 1726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй