Шууд Chart

Эрчим хүчийг үржүүлж ашиглах төхөөрөмж танилцууллаа

2014-04-24 09:34:28

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн удирдлагуудад эрчим хүчний шинэ технологийн талаар танилцуулга хийлээ. Уг технологи нь эрчим хүчийг үржүүлэн ашиглах төхөөрөмж бөгөөд Японы Hitachi-д ажилладаг монгол эрдэмтэн доктор Д.Баяр энэхүү бүтээлээ танилцуулсан. Эрчим хүчийг үржүүлэн ашиглах төхөөрөмж нь агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчийг хэмнэн, инженерийн шугам сүлжээнд ачаалал нэмэхгүй байх давуу талтай юм байна. Иргэд, аж ахуйн нэгжид бага зардлаар халаалтаа шийдэх боломжийг олгож байгаа ач холбогдолтой гэж тэрээр хэллээ.

Гэр хорооллын айл өрх сард мод, нүүрсний үнэд 150.000 төгрөгийг зарцуулдаг бол энэ төхөөрөмжийг ашиглан цахилгаан халаалт хэрэглэснээр 28.000 мянган төгрөг төлөх юм. Цахилгааны төлбөрт нэмэлт зардал гарахгүй, илүү дулаанаар хангагдах боломжийг иргэдэд бүрдүүлж байгаагаараа онцлог юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Эрчим хүчийг үржүүлж ашиглах төхөөрөмж танилцууллаа   
Үзсэн: 4009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2014-05-10 23:13
Энэ д энерги хадг******** хууль хамагүй өөр асуудал шинэ шийдэл энерги халг-х хууль олон тохиолдолд зорчигдож байгаа тэр талаар уншаарай ФТХ өөрсдөө баахан мөнгө үрээд Ерөнхий сайдаар зад авхуулаад одсон сурагтай ккккккк энэ залуу Төсвийн мөнгийг огт хэрэглээгүй Япончуудын мөнгөөр л наадаж байгаа тийм болхоор цаадуул нь юм хэлээгүй байхад бид КККККККК
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-04-28 12:59
Энэ талаар өөрийнх нь ТВ өгж байгаа ярилцлага, Өдрийн Шууданд өгсөн ярилцлагыг харахад энерги хадгалах хууль биелэхгүй юм яриад байгаа юм. ФТХ-ээр шалгуулах хэрэгтэй. Төсвийн мөнгийг биелдэггүй юманд зардаг туршлага давтагдах бий!

Бидэнтэй нэгдээрэй