Шууд Chart

Чуулганы хуралдаан эхэллээ

2014-04-24 09:55:39

УИХ-ын ээлжит пүрэв гарагийн нэгдсэн чуулган сая эхэллээ.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
 
Харин одоо дээрх процессын багц хуулиудын нэмэлт өөрчлөлтийн талаар  Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан  танилцуулж гишүүд хэлэлцэж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганы хуралдаан эхэллээ  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй