Шууд Chart

УИХ-ын гишүүдэд бөмбөг гардууллаа

2014-04-24 10:18:59

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монголын хөлбөмбөгийн холбооноос УИХ-ын гишүүдэд хөлбөмбөг өглөө.

Гишүүдийг орж ирэхээс өмнө ширээн дээр нь урьдчилж тавьсан тус бөмбөг гишүүдийн анхаарлыг ихээр татаж байсан. Гишүүдийн ирц бүрдэж чуулганы хуралдаан эхэлсний дараа УИХ-ын дарга “Хөлбөмбөгийн Азийн клубийн аварга шалгаруулах тэмцээний нэг шат нь Монголд болох юм. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүдэд бөмбөг гардуулж байна. Мөн гурван өдрийн тэмцээн үзэх урилгын хамт өгч байна” гэдгийг танилцуулсан юм.  
 
Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооны Гадаад харилцааны мэргэжилтэн С.Монголжингоос дараах тодруулгыг авлаа.
 
-УИХ-ын гишүүдэд гардуулж байгаа бөмбөг ямар учиртай вэ. Гишүүдийн анхаарлыг нэлээдгүй татах шиг боллоо?
-Энэ бол Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг цомын төлөө тэмцээний С хэсгийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон.
 
Манай улсыг төлөөлж “Эрчим” баг Камбож, Непаль улсын багуудтай тавдугаар сарын нэгнээс тавны хооронд тоглох юм. Энэ тоглолтод ард иргэдээ идэвхитэй оролцохыг уриалж, УИХ-ын гишүүдэд энэ жилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны урилгыг, өмбөгийг хамт гардуулж буй аж.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүдэд бөмбөг гардууллаа  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-24 11:43
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй