
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Дээрх хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.
Уг хуулийн төсөл дээр асуулт асуух гишүүд цөөн байлаа. Ингээд хуулийн төслүүдийг батлах эсэх дээр гишүүдээс санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.
Процессийн хуулиуд батлагдлаа | ||
Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.