
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтын хоёрдугаарт Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан. Уг хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сард өргөн барьсан юм.
Дээрх хуулийн төсөл дээр Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа гишүүдээс санал хураахад хуралдаанд оролцсон нийт 57 гишүүний 41 гишүүн буюу 71.9 хувь нь зөвшөөрснөөр уг хуулийн төсөл батлагдлаа.
Хуулийн төсөл батлагдлаа | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.