
Error loading player: No playable sources found
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж Засгийн газрын өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслөөр “Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх юм.
Хуулийн төслүүдийн талаар Эрчим хүчний сайд М.Сономпил танилцуулсан бол энэ хуулийн төслийг талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Амгалан” дулааны станцыг барьж байгуулах ажлыг төлөвлөгөөт хуваарийн дагуу гүйцэтгэж ирэх наймдугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.
Тус станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэр компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын ажлын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байгаа аж. Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх дээрх тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Ингээд гишүүд хэлэлцэж дууссаны дараа гишүүдээс санал хурааж олонх нь дэмжсэнээр “Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо.
Татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр боллоо | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.