
Монголын оюутны спортын V наадмын хүрээнд болох "Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 12-13-нд МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот эрдмийн танхимд болно.
Энэхүү хурлыг БШУЯ, БТСУХ, Монголын оюутны спортын холбоо, МУИС, Үндэсний БТДС-иас хамтран оюутны Универсиад наадмын зааврын дагуу явуулж байгаа юм.
Илтгэлийг ирсэн дараалалын дагуу хэлэлцүүлэхээр хөтөлбөрт оруулжээ.
Эрдэм шинжилгээний хуралд нэг сургуулиас нэг багш, залуу судлаач, нэг оюутан нар мандат авч оролцох юм.
Оюутан, багш нарын илтгэлийг шалгаруулан наадмын өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнана.
Хурлыг зохион байгуулах ажлын хэсэг ҮБТДС-д байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны доктор Л.Алтанцэцэг ахлан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Баасанхүү нар хариуцан ажиллах аж.
"Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт хурал болно | ||
Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.