Шууд Chart

Эзнийхээ булшны ойролцоо 10 жил амьдарсан нохойг хүчээр нойрсуулжээ

2020-11-13 12:36:23

Токиогийн их сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн сургуулийн профессор Хидэсабуро Уэно (1871-1925) нас барахад түүний Хачико нохой эзнээ галт тэрэгний буудалд 10 жил хүлээсний эцэст үхсэн. Ийн 1934 онд Хачикогийн эзнээ ажлаасаа ирэхийг 10 жил хүлээсэн газар нь буюу Шибуягийн галт тэрэгний буудалд Хачико нохойн хөшөөг босгосон. Тэгвэл таван жилийн өмнө Хачико нохой эзэнтэйгээ уулзаж буй дүрслэл бүхий хөшөөг Токиогийн их сургуулийн гадаа босгосон билээ.

Үүнтэй адил явдал Италид болжээ. Эл нохойн эзэн нь Итали улсад амьдарч байсан Альфред хэмээх герман эр бөгөөд тэрээр 2009 онд өөд болжээ. Харин түүний нохой нас барсан эзнийхээ булшны ойролцоо сүүлийн 10 жил амьдарсан байна. Оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүмүүс Николетта нохойг хэдийн мэддэг болсон бөгөөд түүнд хоол өгдөг байсан аж.

Түүнчлэн орон нутгийн иргэдийн зүгээс Николетта нохойд зориулж хөшөө босгох санаачилга гаргажээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эзнийхээ булшны ойролцоо 10 жил амьдарсан нохойг хүчээр нойрсуулжээ  
Үзсэн: 2461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй