Шууд Chart

Орон гэргүй “сошиал од”

2020-11-13 16:19:48

Москвад амьдардаг орон гэргүй, гудамжны тэнүүлч Женя Якут гэх эр цахим ертөнцийн тусламжтай олны танил болжээ. Тэрбээр өөрийн амьдралын талаар влог хийдэг. Мөн . Ихэнх зураг нь 1000 гаруй лайк авчээ.

Женя анхны влог бичлэгтээ Москвагийн аль нэг барилгын муу усны хоолойд лонхтой 10 доллар нууснаар олон дагагчтай болсон. Дараа нь хэрхэн хог ухдаг, хаана усанд ордог, ямар хоол иддэг талаараа 10 орчим минутын бичлэг хийх болжээ. Тэрээр Москва хотын хаанаас хоол үнэгүй идэх, хэрхэн автобусанд мөнгө төлөхгүй явах цаашлаад аль нэг их дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд хэрхэн үс толгойгоо угааж, сахлаа авч болдгийг бичлэгтээ харуулдаг.

Женя Якут барилгын ажил хийхээр Москвад очсон ч бичиг баримтаа алдсан учир тус хотоор тэнүүчлэн амьдрах болжээ. Харамсалтай нь сүүлийн таван жил түүний шинэ бичлэг цахим орчинд нийтлэгдээгүй бөгөөд сошиал дагагчид нь түүнийг 2015 онд нас барсан гэдэг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Орон гэргүй “сошиал од”  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй