Шууд Chart

ЗГ: Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 14,309 хүнд урамшуулал олгоно

2020-11-14 20:24:01

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болж Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

Мөн тусгаарлах байранд ажиллаж байгаа 1,362 резидент эмч, эргүүл хамгаалалтад гарч байгаа 1,450 сонсогчид олгох урамшуулал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 520 алба хаагчийг өвлийн хувцсаар хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ.


ЗГ: Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 14,309 хүнд урамшуулал олгоно  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй