
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болж дараах асуудллыг хэлэлцлээ. Засгийн газар хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр төлөвлөж байна.
Хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн хүнсний хомсдол үүсэх, үнийн өсөлтөөс сэргийлэх, хангамжийг тогтворжуулах, аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний улаанбуудай импортлоход шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэлээ. Нийтдээ 150 мянган тонн хүнсний улаанбуудай, 40 мянган тонн үрийн буудай импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
ЗГ: Бүх төрлийн будааг Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина | ||
Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.