
Error loading player: No playable sources found
Улсын Их Хурлын хаврын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хийсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.
Улс, үндэстнийг дамнан явагддаг, тамхины хэрэглээний тархалтыг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар бий болгодог нэг асуудал нь тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдаа юм. Тиймээс Тамхины хяналтын суурь конвенцид “Оролцогч талууд тамхин бүтээгдэхүүнийг нууцаар хил нэвтрүүлэх, хууль бусаар үйлдвэрлэх, худалдаалах зэрэг хууль бус худалдааны бүх хэлбэрийг устгах нь тамхины хяналтын хамгийн чухал бүрэлдэхүүн” гэж хууль санаачлагч үзэж байгаа ажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар Эрүүл мэндийн сайдаас асуулт асуун хариулт авлаа.
Үүний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 40 нь буюу 72.7 хувь нь дэмжсэнээр Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав.
Тамхины хууль бус худалдааг устгах протоколыг батлахаар боллоо | ||
Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.