Шууд Chart

Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын талаар хэлэлцэж байна

2014-04-24 16:28:56

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг хуулийн төслийн  хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийсэн.
 
Улс орон даяар эдийн засаг хүндрэлтэй байна гэж сөрөг хүчин болоод мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа энэ үед эрх баригч намын зүгээс эдийн засаг хэвийн үзүүлэлттэй байна гэж нотлож байсан.
 
Хэдий ийм мэдээлэл цацаж байгаа ч Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл өргөн барьсан юм. Мөн Засгийн газрын тэргүүн өнөөдөр Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аянг эхлүүлэх талаараа мэдээлэл хийлээ.  
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын талаар хэлэлцэж байна  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй