Шууд Chart

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг нээж үг хэллээ

2020-11-25 12:34:24

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн жил бүр 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил дэлхий нийтэд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх 2020 оны 11 сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд хэлсэн үгэндээ жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр өнөөг хүртэл тасралтгүй хүчин зүтгэж ирсэн иргэний нийгмийн байгууллагууд, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин тууштай хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллагууд, тэр дундаа НҮБ-ын Хүн амын санд  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Мөн хэлсэн үгэндээ "Хөл хорионы үе жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдсэн талаарх тоо мэдээлэл  байна. Нэг ч хүүхэд, эмэгтэй, эрэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хэн нэгэн хайрлаж хамгаалах үүрэг бүхий хүмүүсийнхээ гарт амь насаа алдах учиргүй, ийм эмгэнэлт явдал давтагдах ёсгүй, үүнийг Бид таслан зогсоох ёстой” хэмээн онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга үгийнхээ төгсгөлд  Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Засгийн газрын гишүүд танхимаараа нэгдэж байгаагаа мэдэгдээд өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалав.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг нээж үг хэллээ  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй