Шууд Chart

Азийн үлэг гүрвэл судлалын нийгэмлэг байгуулагдлаа

2013-07-15 11:39:44

Т.Батаар эх оронд оо эргэж ирснээс хойш хамгийн богино хугацаанд хамгийн олон үзэгчидтэй үзмэрээр тодроод байгаа тухай бид өмнө мэдээлж байсан билээ. Бүтэн нэг жилийн хугацаант үздэг үзэгчийн тоог нэг сар хүрэхгүй хугацаант тогтоогоод байгаа Т.Батаар тэргүүтэй динозаворууд саяхнаас шүүхийн тогтоолоор өөрийн гэсэн музейн үзмэрийн байртай болоод байгаа.

Тэгвэл тэдгээр эртний динозаворуудыг судлах “Азийн Үлэг Гүрвэл үүдийг Судлах Нийгэмлэг” гэгч мэргэжлийн судалгааны байгууллага саяхан байгуулагдаж, албан ёсоор нээлтээ Япон улсад хийгээд байна.
 
 
Япон улсын Кацүяса хотод төвтэй тус нийгэмлэгийн захирлаар манай улсын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн Хүрээлэнгийн доктор Р.Барсболд азийн палеонтологчдийн олонхийн саналаар томилогдоод байна.
 
Тус нийгэмлэгийг Япон, өмнөд Солонгос, Орос, Тайланд, Хятад, Монголын эрдэмтдийн олон жилийн хамтарсан уйгаггүй хэлэлцэл, санал, санаачлагын үндсэн дээр байгууллагдаж байгаа ажээ.
 
Нийгэмлэгийн эрдэмтэд, судлаач нар шинэ нээлтүүд болон үлэг гүрвэл үүдийн тухай шинжлэх ухаанч, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой юм. Түүнчлэн Азийн үлэг гүрвэл үүдийг судлах нийгэмлэг жил бүр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байхаар болжээ.

Азийн үлэг гүрвэл судлалын нийгэмлэг байгуулагдлаа  
Үзсэн: 1535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй