Шууд Chart

Хорио цээрийн дэглэм сахихыг онцгойлон анхааруулж байна

2020-12-03 12:53:46

Монгол Улсын Шадар Сайдын баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Толбо сумын нутаг дэвсгэр “Баян-Энгэр”, Ногооннуур сумын нутаг дэвсгэрээс Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сум руу гарах, орох “Усан хоолой”-н гүүр, “Таван салаа”-гийн гарам, Алтанцөгц сумын нутаг дэвсгэр “Улаан харгана”, Баяннуур сумын нутаг дэвсгэр ”Цэцэгт”-ийн хавцал, “Цагаан арал“, Булган сумын нутаг дэвсгэр Ховд аймгийн Булган, Мөнххайрхан сум руу орох, гарах авто замын хяналтын цэгүүдэд албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт ирэх 4991 орчим иргэн хүсэлт гаргасан ба 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагийн байдлаар 1008 хүн гэрийн тусгаарлалтад байна.
Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн иргэдийг журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг мөрдөж, гэрийн ажиглалтад 14 хоног байх хугацаандаа гадуур явахгүй, айлаар зочлохгүй, зочин урихгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.
Халдвар хэнийг ч ялгаагүй, ялгахгүй.
Хүн бүрийн ХАРИУЦЛАГА, УХАМСАР хамгаас чухал.
Ухамсарт иргэн таныг хариуцлагатай байхыг хүсье.
ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАЛДВАРААС ХАМГААЛЪЯ.

 


Хорио цээрийн дэглэм сахихыг онцгойлон анхааруулж байна  
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй