Шууд Chart

Дөрвөн настай хүү мэс засал хийлгэх төлбөрөө өөрөө тоглоом оёж бүрдүүлжээ

2020-12-07 11:35:40

Черкассын дөрвөн настай Андрей Семилет цагаан эсийн хавдраа эмчлэх төлбөрөө олохын тулд өөрөө цасан хүн урлаж эхэлжээ. Хүүг Украинд эмчлэх боломжгүй гэсэн тул Беларуст эмчлүүлэхээр болсон байна. Гэвч эмчилгээний мөнгө болох 35000 ам.доллар тэдэнд байсангүй.

Хүүгийн ээж Алёна эмнэлэгт хүүгээ хүнд эмчилгээ хийлгэж байхад нь саатуулах гээд оймс, будаа, харандаа авч ирсэн нь дээрх тоглоомыг хийх эхлэл болсон байна. Ээж, эмээ хоёр нь цасан хүний ерөнхий дүрсийг гаргаж өгсөн бол Андрюша буддаг байжээ. Ийнхүү тэд бэлэн болсон цасан хүнээ зарах санаа өвөрлөжээ. Хүүгийн ээж Украин дахь байраа зарах гээд бэлдэж байтал тэдний дансанд мөнгө их, бага хэмжээгээр байнга орж эхэлсэн байна.

Мөнгөн гуйвуулгууд Украин, Беларус, Орос, Израил, Герман гээд улсуудаас ирсэн байжээ. Мөн цасан хүний захиалгууд ч их хэмжээгээр ирсэн байна. Ийнхүү тэд шаардлагатай мөнгөө таван өдрийн дотор цуглуулж чаджээ.

Түүнчлэн хэдхэн жилийн дотор хүүгийн бие сайжирч эрүүл болсон аж. Тэр курс эмчилгээгээ хийлгэсэн бөгөөд бүх шинжилгээнүүд нь сайн гарчээ. Алена Семилет Андрюшаг эргэж тойрох, эрүүл энхийг хүссэн хүмүүс одоо ч тасраагүй байгаа гэнэ. Хүмүүс түүнд захидал, илгээмж илгээсээр …

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дөрвөн настай хүү мэс засал хийлгэх төлбөрөө өөрөө тоглоом оёж бүрдүүлжээ   
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй