Шууд Chart

Багануур дүүргийн зорилтот бүлгийн 816 өрхөд тусламж, дэмжлэг үзүүллээ

2020-12-09 16:49:58

Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн вирусний халдвар эрчимтэй тархаж, манай улсад “Ковид-19” цар тахлын голомт үүсэж, бүх нийтийн бэлэн байдлыг зарласан билээ.

Энэ үед орлого нь хумигдсан, амьдралын боломж тааруу, хүнсний хэрэглээ нэн яаралтай байгаа зорилтот өрхөд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Амарсайхан болон дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага аж, ахуйн нэгжүүд, иргэд хүнсний болон ахуйн багц, нүүрсний тусламж дэмжлэгийг үзүүлсэн ба өнөөдрийн байдлаар таван хорооны 816 өрх хамрагдаад байна.

Тухайлбал:

- УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Амарсайхан нар 111 өрх

-“Ногоон Ази” ТББ 205 өрх

- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс 25 өрх

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо 50 өрх

- Эйнжил ХХК 10 өрх

- Амьд үг христийн чуулган 16 өрхөд

- Олон Улсын шилжилт хөдөлгөөний алба 16 өрх

-МУЗН, Монгол HD телевиз, Хаан банк, VEP продакшинтай хамтарсан “Монголчууд гэртээ” хандивын теле концерт -100 өрх

-“Гүндү ёндон равжаалин хийд”-50 өрхөд хүнсний дэмжлэг

- Амьд үг христийн чуулган 100 өрхөд нүүрс

-“Ивээлт гараг” ТББ 133 өрхийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ахуйн хэрэглээний багц тус тус олгоод байна.



















Нийтэлсэн: У.Баярсайхан

Багануур дүүргийн зорилтот бүлгийн 816 өрхөд тусламж, дэмжлэг үзүүллээ  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй