Шууд Chart

Умар Кремлев Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ

2020-12-13 11:47:53

ОХУ-ын иргэн Умар Кремлев “AIBA” буюу Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгчөөр 57,33 хувь саналаар сонгогджээ.

“AIBA”-гийн сонгуулийн онлайн хуралд 155 орны үндэсний холбооны төлөөлөгчид оролцсон байна.

Харин Монголын боксын холбоог төлөөлж, МБХ-ны шинэ Ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууган, МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, МБХ-ны Гадаад харилцааны менежер С.Хонгорзул нар оролцсон аж.

Умар Кремлевын талаар тов дурдхад, өмнө нь Оросын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Европын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Умар Кремлев Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй