Шууд Chart

Ө.Батцэцэг Монголын анхны ФИФА зэрэглэлтэй эмэгтэй шүүгч боллоо

2021-01-09 14:49:20

МХБХ-ны шүүгч Ө.Батцэцэг ОУХБХ-ны туслах шүүгчийн зэрэглэлтэй болж, 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.

Тэрбээр МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг. Тэрээр эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнесс шалгууруудыг гүйцэтгэж чаддаг ирээдүйн чадварлаг шүүгч юм.

Энэ ташрамд дурдахад, Б.Хаш-Эрдэнэ талбайн шүүгч, Э.Галбадрах, Э.Ариунболд, Ө.Батцэцэг туслах шүүгч, Р.Жаргалсайхан футзалын ОУХБХ-ны шүүгч гэсэн Монгол шүүгчид олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Батцэцэг Монголын анхны ФИФА зэрэглэлтэй эмэгтэй шүүгч боллоо  
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй