Шууд Chart

Лигийн клубүүд, гишүүн холбоодтой хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ

2021-01-12 13:38:21

Монголын хөл бөмбөгийн холбооноос клуб, гишүүн холбоодыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд үндэсний дээд лиг, эмэгтэйчүүдийн дээд лиг, үндэсний нэгдүгээр лиг, футзалын дээд лигийн клубүүд болон орон нутаг дахь гишүүн холбоодтой хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ.

Сар бүр тогтмол олгох мөнгөн дэмжлэгийг дээрх лигийн клубүүд үндсэн багийн болон өсвөрийн дасгалжуулагч нарын боловсрол, хөгжил болон МХБХ-ны клуб лицензжүүлэх журмын дагуу тогтвортой үйл ажиллагаанд зарцуулах аж.

Дэлхий даяар нүүрлээд буй халдварт өвчний хүнд цаг үед МХБХ-ноос энэхүү дэмжих гэрээг байгуулсан нь эдийн засгийн хүндрэлтэй тулгараад буй клубүүдээ дэмжиж буй бодит, сайн менежментийн ажил болж чадаж байгааг клубийн удирдлагуудаас илэрхийлсээр байна.

Санхүүжилт 38 клубт олгогдохоос 35-д нь тогтмол олгогдож байгаа бөгөөд 35 клубийн сарын санхүүжилт 29 сая 800 мянган төгрөг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Лигийн клубүүд, гишүүн холбоодтой хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ   
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй