Шууд Chart

Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж Хорих ангиас суллагдаж байгаа залуучуудыг ажилд ороход тусална

2014-04-30 14:23:34

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн төлөөлөл хорих 429-р ангийн офицер, ахлагч нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн талаар танилцуулж, “Хорих ангиас суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвтэй сургалт зохион байгуулсан байна.

Сургалт нь хорих ангиас суллагдаж байгаа залуучуудыг ажил хөдөлмөрт бэлтгэх, ажилд ороход тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулах арга замыг зааварчлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг сэдвээр явагдсан бөгөөд сургалтын үеэр Хорих 429 дүгээр ангид алба хааж байгаа офицер, ахлагч нар Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаанд оролцох, өөрийн анги дээр Залуучуудын салбар зөвлөл байгуулах талаар тодорхой саналуудыг дэвшүүлж хамтран ажиллахаар болсон юм.
 


Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж Хорих ангиас суллагдаж байгаа залуучуудыг ажилд ороход тусална  
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй