Шууд Chart

Зүүн Азийн залуус 2023 онд Улаанбаатарт чуулна

2021-02-01 08:53:53

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр "Улаанбаатар спорт менежмент" ХК-ийн газрын дарга Ц.Бат-Энх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын анхдугаар спортын наадмыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэв.

Монгол Улс уг наадмыг зохион байгуулах эрхийг 2017 онд хүртэн, Зүүн Азийн наадмын холбоо (EAGA), Улаанбаатар хот, Монголын Үндэсний Олимпийн Хорооны гурван талт гэрээнд Тайжүн хотноо албан ёсоор гарын үсэг зурсан юм. Дээрх наадамд тус бүс нутгийн БНХАУ, БНАСАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Япон, Монголын (Гуам арал урилгаар) 14-18 насны залуучуудын баг тамирчид спортын 12 төрлөөр өрсөлдөнө.

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулах хороо удахгүй байгуулагдан, бэлтгэн ажилдаа ханцуй шамлан орох юм. Дашрамд дурдахад Зүүн Азийн наадам нь Шанхай хотод 1993, Бусан 1997, Осака 2001, Макао 2005, Хонконг 2009, Тяньжинь 2013 онд тус тус зохиогдсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зүүн Азийн залуус 2023 онд Улаанбаатарт чуулна  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй