
- Японы парламентийн шинэ чуулганд Ерөнхий сайд Ё.Суга нь хойшлогдсон наадмыг заавал зохион байгуулах түүхэн үүрэгтэй гэдгээ дурьдаад, цар тахлыг хяналтдаа авч, фронтын тэргүүн шугаманд ард түмнийхээ хамт зүтгэх болно гэдгээ мэдэгдэв.
- "Токио-2020 олимп руу урагшилдгаараа л урагшилна" гэж мэдэгдсэн Японы захиргаа, шинэтгэлийн сайд Т.Коно нь хурц байдлыг даван туулах “Ковид-19” Вакцин эрхэлсэн сайдаар томилогдов. Энэ сарын сүүлчээр Японд вакцинжуулалт эхэлнэ.
- Мөн "Токио-2020" олимпыг зохион байгуулагчид нь баг тамирчдыг тухайн тэмцээнээсээ тав хоногийн өмнө олимпын тосгонд нэвтрэхийг зөвшөөрч, тэмцээн дууссаны дараа хоёр хоногийн дотор тосгоноос нэн даруй гарах хатуу дүрэм баримтлахаа мэдэгдээд байна.
- ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа ялагдсан, Дэд Ерөнхийлөгч асан Канадын Д.Паунд, Австралийн К.Госпер нар "Токио-2020" наадмыг цуцлагдах магадлал өндөр ба 206 орны эрх ашиг хөндөгдөх тул НҮБ-ын оролцоо их чухал талаар дуу дуугаа авалцан мэдэгдэв.
- Гэтэл Английн сэлүүрт завины олимпын дөрвөн удаагийн аварга, ОУОХ-ны гишүүн асан М.Пинсент нь "Токио-2020" олимпыг шууд 2024 он руу шилжүүлж, "Парис-2024"-ийг 2028 онд, Лос-Анжелесийн олимпыг бүр 2032 онд "Цааш нь гүйлгэн зохиох" тэс ондоо, этгээд хувилбарыг санал болгов. Харин ОУОХ, "Токио-2020" ЗБХ нь наадмыг хойшлуулахгүй гэдэг хамтарсан мэдэгдлээ дэлхий дахинаа тараасан билээ.
- ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлаар энэ асуудлыг нухацтай хэлэлцэнэ. Хамгийн гол нь ирэх гуравдугаар сарын сүүлчээр Японы засгийн газар нь олимпын талаар ямар шийдвэр гаргахаас бүх зүйл шалтгаалах юм.
- Дашрамд сонирхуулахад, Наран гүрний парламентийн сонгууль энэ оны сүүлчээр болох тул олимп зохиох одоогийн засгийн газар руу сөрөг хүчний дайралт ихэссээр буй нь ойлгомжтой.
- Гэхдээ дэлхийн бүх орны тамирчид олимп болдгоороо болно, олимпын медаль авдгаараа авна гэсэн өөдрөг сэтгэлээр бүгд бэлтгэлээ хийж байна.
“Tokyo-2020” олимпын тойрон эргэлдэх мэдээ | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.