Шууд Chart

Н.Алдаржаргалын хонгор халзан

2021-02-09 10:46:14

Өмнийн шаргал говь, Хурдны өлгий Их Шанхай нутгийн цуут хурдан хүлэг Наранцэцэгийн Алдаржаргалын хонгор халзан морины түүх амжилтыг уншигч танаа сийрүүлэн танилцуулья.  

2017, 2018, 2019 оны Монгол Улсын шилдэг уяач, 2015, 2016, 2017, 2018, 2019 оны Өмнөговь аймгийн шилдэг уяач, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, аймгийн алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргал хурдан хонгор халзан морьтойгоо 2010 онд учирсан түүхтэй.

2010 оны намар ах Монгол Улсын алдарт уяач Н.Амгалан Дундговь аймгийн харъяат аймгийн алдарт уяач, морь шинжээч Н.Бирозана багшийн хамт сайн гүү олж ирэхээр Дорноговь, Сүхбаатар аймгаар явсан аж. Тэрбээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач Билигбаярын адуун сүргээс хоёр унагатай гүү, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас 1 унагатай гүү авчээ. Багшдаа гурван сарваанаас нэгийг бэлэг болгон аваарай гэхэд Бяруузана багш хонгор халзан сарвааг авсан гэдэг.

Хонгор халзан даагыг хавар тэжээлд оруулан сургаж номхруулах гэсэн боловч их булгидаг, ааш зан ихтэй дийлдэхгүй байсныг Бирозана багш зарахаар болж. Н.Алдаржаргалын эхнэр аймгийн алдарт уяач О.Нэргүй халзан даагыг авах саналын нөхөртөө хэлж Хурдан хүлэг эзэн хоёр учирсан түүхтэй юм.

Хонгор халзан морины амжилт:

2011 он Даага

  • Говь Шанх 4 улсын бүсийн уралдаанд төхөөрөмжинд орж чадалгүй эргээд 20 гаргаж давхисан

2012 он Шүдлэн

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын наадамд түрүү
  • Өмнөговь аймгийн Хүрмэн суманд зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд айргийн 4
  • Өмнөговь аймгийн баяр наадамд айргийн 5
  • Цогтцэций сумын Сийрст багийн наадамд айргийн 4
  • Цогт-Овоо сумын ЕБС ын 50 жилийн ойн наадамд аман хүзүү
  • Өмнөговь аймгийн Манлай сумын наадамд түрүү

2013 он Хязаалан

  • Өмнөговь аймгийн баяр наадамд айргийн 4
  • Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 90 жилийн ой баяр наадамд айргийн 4
  • Дундговь аймгийн Хулд сумын 90 жилийн ой баяр наадамд айргийн 3
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сум Энержи Ресурс ХХК ийн наадамд аман хүзүү
  • Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын баяр наадамд аман хүзүү

2014 он Соёолон

  • Ханбогд сумын Шинийн 5 ны уралдаанд айргийн 3
  • Өмнөговь аймгийн шигшмэл хурд уралдаанд айргийн 3
  • Дундговийн хурд наадамд аман хүзүү
  • Улсын их баяр наадамд 8
  • Дундговь аймагт зохион байгуулагдсан төвийн бүсийн уралдаанд айргийн 3
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 90 жилийн ой баяр наадамд түрүү
  • Цогтцэций суманд зохион байгуулагдсан бооцоот уралдаанд айргийн 4

2015 он Хавчиг

  • Дундговь аймгийн Хонгор овооны наадамд айргийн 3
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын наадамд аман хүзүү
  • Дундговь аймгийн Адаацаг сумын баяр наадамд айргийн 4
  • Говь Шанх 5 улсын бүсийн уралдаанд айргийн 4
  • Тэргүүн Хонгор азарганы мялаалга наадамд аман хүзүү

2016 он Их нас

  • Ханбогд сумын хаврын уралдаанд айргийн 5
  • Ханхонгор сумын Номт хайрханы тахилга наадамд аман хүзүү

2017 он Их нас

  • Өмнөговь аймгийн баяр наадамд айргийн 3

2018 он Их нас

  • Өмнөговь аймгийн баяр наадамд аман хүзүү
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сум Энержи Ресурсс ХХК 10 жил аймгийн бүсийн наадамд аман хүзүү

2019 он Их нас

  • Говь Шанх 6 улсын бүсийн уралдаанд айргийн 4
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сум Энержи Ресурсс ХХК 11 жил аймгийн бүсийн наадамд аман хүзүү
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын баяр наадамд аман хүзүү
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын баяр наадамд аман хүзүү
  • Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн наадамд түрүү

2020 он Их нас

  • Өмнөговь аймгийн баяр наадамд түрүүлсэн.

Ийнхүү хурдан хонгор халзан морь Засгийн газрын тогтоолтой улсын бүсийн уралдаанд гурав айрагдаж, аймаг сумын наадамд 30 гаруй айрагдаж эзэн уяачаа баярлуулсан, хурдан морь сонирхогчдын бахархал болсон хурдан хүлэг юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Алдаржаргалын хонгор халзан  
Үзсэн: 1699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй