
"Ташкент-2014" ДАШТ-ий алт, "Парис-2017" ДАШТ-ий мөнгөн медальт, Хойд Осетийн бөх Хетик Цаболов Сербийн иргэншил авч, цаашид тус улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ.
Өдгөө 30 настай тэрбээр сүүлийн гурван жил дараалан Оросын аварга шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд (2018 онд З.Сидаковт, 2019 онд М.Курбаналиевт, 2020 онд Р.Жамаловт) ялагдсан.
ОХУ-ын 74 кг-ын жин эн тэнцүү олон шилдэг өрсөлдөгчтэй нь дээр олимп, ДАШТ-д барилдах магадлал хумигдсан учраас Цаболов дээрх шийдвэрийг гаргав.
Хетик Цаболов Сербийн иргэншил авчээ | ||
Үзсэн: 1408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.