
Саудын Арабын нэгэн иргэн гар утсаараа мессеж илгээж эхнэрээсээ салах тухайгаа мэдэгдсэнээр гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь тус улсад мессеж ашиглан гэрлэлтээ цуцлуулсан анхны тохиолдол болов. Иракт тулалдаж яваа эр нөхөр нь эхнэртээ “Үүнээс хойш чи миний эхнэр биш боллоо” гэсэн мессеж илгээхээс гадна мөн хоёр найздаа эхнэрээсээ салж буй тухайгаа дуулгасан байна. Саудын Арабын иргэний хууль исламын шашин шүтлэгийн хэв маяг дээр үндэслэсэн байдаг бөгөөд үүгээр бол эр нь эмээсээ салах тухайгаа ердөө гурван хүний сонорт хүргэсэн бол асуудлаа шийдвэрлүүлсэнд тооцохоор заасан байдаг гэнэ. Харин эхнэр нь өчүүхэн ч болов зүйлээр нөхрөө хуурсан хэрэгт сэжиглэгдэх аваас түүнийг чулуугаар шидэх, эсвэл толгойг нь тасдан эрх нөхөрт нь нээлттэй байдаг аж. Жидда хотын шүүх мессежээр гэрлэлтээ цуцлуулах гэсэн дээрх “өргөдлийг” хууль ёсны гэж үзэн шийдвэрлэжээ. Шүүх хуралд гэрлэлтээ цуцлуулахаар мессеж илгээсэн нөхрийн хамаатнууд болон утсаар ярьсан хоёр гэрч оролцжээ. Үүнээс өмнө Египетэд мөн ийм тохиолдолд гарч байсан юм. Икбаль Абу Насер гэгч томилолтоор явж байхдаа гэрлэлтээ цуцлуулах тухайгаа гурван хүнд мөн мессежээр мэдэгдсэнээр асуудлаа шийдвэрлүүлж байжээ. Египетэд гэр бүл салалтын ихэнх нь нөхрүүдийн санаачилгаар бүтдэг байна. Эрэгтэйчүүд эхнэрээ хүү төрүүлээгүйд буруутгаж салах явдал элбэг байдаг аж. Лалын шашинтай орнууд тухайлбал, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг оронд гэрлэлтийг мессежид үндэслэн цуцалж болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг бол харин Малайзад ийм маягаар гэрлэлтээ цуцлуулахыг санаархах аваас хатуу шийтгэл ногдуулдаг байна.
Гар утсаа ашиглан гэрлэлтээ цуцлуулж байжээ | ||
Үзсэн: 1633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.